"Давхар цохилт" уран сайхны киноны нээлтийн тов гарлаа
Мөнхийн залуу хатагтай гэх тодотголтой монголын сайхан бүсгүй бол Э.Одгэрэл. Тэрбээр сүүлийн үед нам гүмхэн амьдарч байгаа гэхэд болно. Олон нийтийн хүндэтгэлийн арга хэмжээнд хааяа даа харагддаг нэгэн. Олны нүдэнд өртөхгүй байсан Э.Одгэрэл жүжигчин Навчаагийн шинэ уран бүтээлд тогложээ.
Үзэгчдийг "Ларьдма" киногоороо байлдан дагуулсан Б.Навчаагийн шинэ дэлгэцийн бүтээл нь "Давхар цохилт" УСК гэнэ. Энэ сарын 19-нөөс кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх юм байна.
Би бол тэр Тэр бол би гэх өвөрмөц үгийг киноныхоо сурталчилгааны зураг дээр бичжээ. Гэнэт тэсрэлт хийхээр зэхэж буй бололтой. Давхар цохилт киноныхоо талаар ихэд нууцалж байсан юм. Ийнхүү тэдний хамтдаа авахуулсан гэрэл зургийн учир тайлагдав.