"ТАВАН" жилийн хамтарсан ойгоор "Урлагийн одууд" чуулна

2014 оны 9 сарын 08

Монголын урлагийн гал тогоонд болж үйл явдлыг цаг алдалгүй тухайн бүрт нь хүргэдэг мэдээ мэдээллийн цахим сайт болох URLAG.mn сайтын ТАВАН жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. 

Тус сайтын хамт олны зүгээс өөрийн уншигчид, сонсогчиддоо зориулсан урлагийн томоохон хэмжээний шоу тоглолтоор бэлэг барихаар зэхэж байна. Тодруулбал, "URLAG.mn" сайт, "Монголын сайт"-ын холбоо ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлаг нар хамтран ТАВАН жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд "Урлагийн одууд" чуулах нээ. 

Өөрийн эрхгүй даган дуулдаг сэтгэлд хоногшсон дуугаар ая өргөхөөр та бидний хүндэлж, бишрэн шүтдэг хамтлаг, дуучид тус үдэш хүрэлцэн ирэх юм. 

Их хотын залуус Нийслэлийнхээ төв талбайдаа цуглан нэгэн үдшийг доргио өнгөрүүлж, URLAG.mn сайт, "Монголын сайт"-ын холбоо ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлагийн ТАВАН жилийн хамтарсан талархлын баярыг хамтдаа тэмдэглэхээр сэтгэл зүрхээрээ нэгдэхийг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8342
0 эможи
keyboard_arrow_up