Н.Ган-Од: Монголыг доргиосон нижгэр хурим хиймээр байна
Хүн эцэг, эхээ болон энэ биеэ сонгож төрдөггүй нь харамсалтай. Харамсалтай гэсний учирнь ухаан орсон цагаасаа бусдаас өөр бие, сэтгэлийн ялгаанаасаа болж энэ амьдралаа олны хэл ам, хараан дундөнгөрүүлж яваа нэгэн эмэгтэйг энэ дугаарт онцолж урилаа.
Тэрээр саяхныг хүртэл бичиг баримтан дээрэээрэгтэй бүртгэлтэй боловч бие сэтгэлээрээ эмэгтэй байсан юм. Монголчуудаас анх удаа хүйс солиулах мэсзасалд амжилттай орж жинхэнэ эмэгтэй хүн болоод буй Гамбууш буюу Н.Ган-Од бусдад үлгэр дууриалалболохуйц төгс бүсгүй болохоор гоо сайхны нэлээд олон хагалгаа хийлгэжээ. Хэр баргийн хүнээс гарамгүйз ориг тэвчээр гарган 60 настайдаа 30-тай мэт харагдах болсон түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Жил гаруйн өмнө уулзсанаас хойш үнэхээр хөөрхөн болжээ. Өөртөө сэтгэл хангалуун байгаа биз дээ?
-Би бусдад таалагдахын тулд биш өөртөө сэтгэл хангалуун байх гэж хүйсээ солиулж, хөх хийлгэж, нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэсэн. 2013 оны есдүгээр сараас эхлэн “Bashuu and implant” клиникт шүдээ янзлуулж байна. Имплант суулгах нь хүний биеийн байдлаас шалтгаалж эдгэрэх явц нь янз бүр. Залуу хүмүүсийнх хурдан эдгэдэг бол минийх удаан явцтай байна. Миний шүдний хэвийг Солонгос руу явуулсан, ирэхээр нь суулгаад дуусна. Ингээд биедээ хийх өөрчлөлт дуусч байна. Одоо дахин юугаа ч засахгүй. Олон жил хүсч мөрөөдсөн бие цогцсоо бүрдүүлж чадлаа. Мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байгаа.
Үргэлж хэл амны бай болж, муу хэлж, муугаар бичиж байсан ч намайг олны танил болгосон хэвлэлийнхэнд баярладаг. Хэн ч намайг ярихгүй, бичихгүй байсан бол өнөөдөр хэн ч танихгүй. Хэн ч танихгүй байсан бол би өнөөдөр энэ олон үнэтэй хагалгааг хийлгэж, өөрийгөө бүрэн өөрчилж чадахгүй байсан. Тиймээс надад тусалж дэмжсэн бүх хүнд баярлалаа гэдгээ хэлье. -Гамбууш мөрөөдлөө биелүүлчихлээ, цаашид юу хийхээр төлөвлөж байна?
-Биеэ засаад гэрээ зас гэдэг биз дээ. Биеэ засчихлаа одоо гэрээ засах хэрэгтэй байна. Олон жил өөрийн гэсэн орон гэргүй явлаа. Байртай болчихвол Монголдоо сайхан амьдармаар байна. Хийж бүтээх зүйл ч их байна. Хэдийгээр надад гадагшаа гарч амьдрах боломж байдаг ч би Монголдоо хайртай. Өнөөдрийг хүртэл ямар их хэл ам, хэцүү бэрхийг даван гарсан билээ. Одоо хүсэл мөрөөдлөө биелүүлчихээд эх орноосоо явна гэдэг утгагүй зүйл.
Телевизүүд намайг реалити шоунд оролцооч гэж уриад байгаа. Хэрвээ надад хоёр өрөө байр өгнө гэвэл би ямар ч шоунд оролцоно гэдгээ хэлсэн.
-60 настай байтугай залуу хүн зориглож чадахааргүй хүнд хагалгаануудыг сүүлийн гурван жилийн туршхийлгэлээ. Ингэх шаардлага байсан уу гэж асуух хүн олон байдаг?
-Би хүн бүрт таалагддаг ам.доллар биш. Тиймээс бусдын бодол надад хамаагүй. Олон жилийн хүсэл мөрөөдлөө өдийд биелүүлж чадлаа шүү дээ. Хүн бүр намайг арай залуудаа хагалгаа хийлгэсэн бол гэдэг. Үнэндээ нас бол биологийн цаг хугацаа, цаасан дээр байдаг тоо. Гэтэл нас нь бага ч “дэлбэрчихсэн” охид хүүхнүүд зөндөө л байна. Тэдэнд би үлгэр жишээ болно. Хоёр ихэр хүүхдээ төрүүлж чадахгүй шантрахдаа, хүнд өвчнөөр зовж байхдаа намайг бодож шүд зуун давж гарсан гэж утасдсан хүмүүс бий. Надтай олон эмэгтэйчүүд утсаар ярьж урмын үг хэлэхэд нь үнэхээр баярлаж урамшиж, өөртөө итгэлтэй болсон. Хагалгааны дараах хүнд үеүдэд хүмүүсийн янз бүрийн муухай комментуудыг унших л хэцүү байсан. Үг гэдэг үнэхээр хүчтэй, сайхан үг урам зориг өгдөг бол муу үг үхүүлдэг.
Илүү дэлгэрэнгүйг: urlag.mn