“Улаанбаатар” ОУ-ын хоёрдугаар наадам болно

2014 оны 9 сарын 04

 Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Хоёрдугаар Кино Наадмыг ирэх 10-р сарын 8-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 10 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.

Наадмын нээлт 2014 оны 10-р сарын 8-ны 19:30 цагаас Тэнгис кино театрт зохион байгуулагдах бөгөөд 2014 оны 10 сарын 8-12 ний хороонд Наадамд уригдан ирсэн олон улсын найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчдад бүтээлээ танилцуулах боломжтой. Иймд Монголын киноны уран бүтээлчид Та бүхнийг “Улаанбаатар” Олон Улсын Хоёрдугаар Кино Наадмын Монголын киноны хөтөлбөрийн шалгаруулалтад урьж байна.

Үндсэн шаардлага:

Монголын талаас нийт 4 кино үзүүлэх бөгөөд 3 кино нь 2013 оны 8-р сарын 1-нээс 2014- оны 10-р сарын 1-ний дотор бүтээгдсэн, үлдсэн 1 кино нь огт нээлтээ хийгээгүй, шинэ бүрэн хэмжээний Монголын баримтат эсвэл уран сайхны кино байна. Урьд өмнө нь нээлтээ хийгээгүй шалгарсан кино бүтээл нь Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын албан ёсны нээлтийн бүтээл болох эрхийг авч мөн тус олон улсын наадмаар дэлхийн нээлтээ хийх болно.

Сонгон шалгаруулах шалгуур:

• Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, урлаг, уран сайхан болон дуу дүрсний өндөр чанартай бүтээл байх 
• Киноны баг нь уран сайхны кино бүтээх чиглэлээр гурваас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай байх 
• Англи субтитртай байвал давуу талтай, шалгарсан кинонууд субтитр хийх үүрэг хүлээх

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг МОКУЗ хийж “Улаанбаатар” Олон Улсын Хоёрдугаар Кино Наадмын ажлын хэсэгт танилцуулна. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2014 оны 9-р сарын 20-нд зарлана.

Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт

• Өргөдлийн маягт (Тусгай өргөдлийн маягт хавсаргасан болно, мөн МУЗ-ийн доорх хаягаар авах боломжтой)
• Киноны товч түүх 
• Kино багийн танилцуулга 
• Уран бүтээлчийн намтар болон бүтээлийн жагсаалт
• Кино компани, студийн танилцуулга
• Киноны DVD хувь

Хугацаа

• Өргөдлийг холбогдох материалын хамт 2014 оны 9-р сарын 15-ны дотор МУЗ-д ирүүлнэ үү.
• Өргөдөлтэй холбоотой асуудлаар МУЗ-ийн 319015, 319017 утсаар болон МУЗ-ийн Хөтөлбөрийн ажилтан Б.Батгэрэлтэй associate@artscouncil.mn хаягаар холбогдоно уу.

Хаяг: Монголын Урлагийн Зөвлөл
Дельта Төвийн 4 давхарт, 402 тоот
/Урт цагааны зүүн урд талд/
Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг
Утас: 319017
Факс: 319015
И-мэйл: associate@artscouncil.mn
Вэб хуудас :www.artscouncil.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8176
0 эможи
keyboard_arrow_up