“Miss Mongolia-2014”-ийн бүртгэл эхэлжээ

2014 оны 9 сарын 03

11 дэх жилдээ зохион байгуулагдах "Miss Mongolia-2014" тэмцээний бүртгэл эхэлсэн байна. 2004 оноос хойш тасралтгүй уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн уг тэмцээнд өөртөө итгэлтэй, гэрлээгүй, хүүхэд гаргаж байгаагүй, 18-25 насны, 165 см-ээс дээш өндөртэй, биеийн тэгш хөгжилтэй охид бүсгүйчүүдийг урьжээ.  "Miss Mongolia-2014" тэмцээний бүртгэл есдүгээр сарын 1-12-ны хооронд, Монголын үйлдвэрчний эвлэлийн байрны 400 тоотод явагдах бөгөөд онлайнаар www.MISSMONGOLIA.mn  сайтаар бүртгэж байгаа аж. Тэмцээнд оролцогчид нь олон улсын миссийн тэмцээний жишиг  зургаан төрлөөр өрсөлдөх аж. Үүнд:

1.    Мисс модель
2.    Мисс фото
3.    Мисс авьяас
4.    Мисс  бикини
5.    Мисс спорт
6.  Мисс гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) миссүүдийг тус тус  шалгаруулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8115
0 эможи
keyboard_arrow_up