“Жангар” тууль 100 бүлэгтэй хүүхэлдэйн кино болжээ
570 гаруй жилийн түүхтэй “Жангар” тууль нь Монголын угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, хүмүүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаасан чадсан сод бүтээл юм.
Тэгвэл тус туулийг Өвөрмонголын уран бүтээлчид 100 бүлэгтэй хүүхэлдэйн кино болгосон байна. Хүүхэлдэйн киног бүтээхдээ 50 гаруй хүнтэй баг тусгай студид зураг авалт хийж, компьютер графикийн аргаар бүтээсэн аж. Гэхдээ хүүхэлдэйн киноны гол баатруудын яриа болон тулааны хэсгийг илүү бодитой болгохын тулд мэргэжлийн жүжигчдийг тоглуулж, хуулбарлажээ. Баруун Монгол, Ойрад-Халимагаас гаралтай Жангар туулийг олон орны эрдэмтэн сонирхон судалсанаас гадна орос, герман хэлнээ орчуулагдан түгжээ.