Мисс Н.Ану "World Bikini Model Internaitonal 2014” тэмцээнээс дэд байрын эзнээр тодорлоо

2014 оны 9 сарын 01

Монголын гоо бүсгүйчүүдийн нэг болох Мисс Н.Анудаа баяр хүргье. Тодруулбал, тэрбээр өнгөрөгч наймдугаар сарын 12-29-ний хооронд Хятадад улсад болсон 29 дэх удаагийн “World Bikini Model Internaitonal 2014” тэмцээнээс  "1st runner up буюу дэд байр"-ын эзэн боллоо.

Тус тэмцээнд 48 орны сайхан бүсгүйчүүд авьяас, гоолиг бие, оюун ухаанаар хоорондоо өрсөлдсөн юм. “World Bikini Model Qugeen-р Славок улсаас оролцсон Martine  Stetiarova, 1st runner up буюу дэд байрыг Н.Ану, гуравдугаар байр буюу 2nd Runner Up шагналын эзнээр Албаниас оролцсон Karaj Hygerttajfoe нар тус тус тодорсон юм. 

Н.Ану "Бүх охид л гоё сайхан, давтагдашгүй. Гэхдээ хүмүүжил, хувийн зохион байгуулалт, ур чадвар, алхаа гишгээ бусдад хандах хандлага, ааш зан, дотоод ертөнц чухал гэдгийг маш сайн ойлгосон. 18 хоног өдөр бүр 4 цаг унтаж байлаа" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Мөн тус тэмцээний ивээн тэтгэгчидийн нэрэмжит "Best Popularity Model" буюу үзэгчдийн таашаалд хамгийн их хүрсэн моделийн шагналыг хүртсэнийг дуулгахад таатай байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7982
0 эможи
keyboard_arrow_up