“Аймшигтай нүүдэл” уран сайхны киноны зураг авалт эхэллээ
“Аймшигтай нүүдэл” уран сайхны киноны зураг авалтын нээлт өчигдөр (08.28) Зайсанд эхэллээ. Кино зохиолыг МҮОНТ-ийн зөвлөх найруулагч, кино найруулагч, Ардын жүжигчин, Нацагдоржийн шагналт Г.Жигжидсүрэн, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан нар бичжээ.
Киноны ерөнхий найруулагчаар Г.Жигжидсүрэн, 2-р найруулагчаар А.Төгсбаяр, ерөнхий оператороор Ж.Отгондаваа ажиллаж байна. Кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, сэтгүүлч, СГЗ Ш.Гүрбазар, СГЗ Ө.Нарангэрэл, СТА О.Бат-Ундрал болон бусад уран бүтээлчид оролцон тоглох аж. “Аймшигтай нүүдэл” киноны зураг авалт Завхан, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудад үргэлжилнэ. Кино ирэх оны хоёрдугаар сард дэлгэцэнд гарч үзэгчдийн хүртээл болох нь ээ.