Олон улсын электро хөгжмийн наадам Монголд анх удаа болно
Нийслэл Улаанбаат хотын 375 жилийн ойг тохиолдуулан Монголд анх удаа хоёр өдрийн турш олон улсын электро хөгжмийн наадам буюу “Eco Asia Music Festival” болох гэж байна. Шоунд Нидерланд, Сингапур, Япон, Швед, БНСУ, Герман, Швейцарь зэрэг орны шилдэг DJ нар оролцож, нийслэлийн залуусын сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэх нь. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. “Eco Asia Music Festival”-ыг “И Ан Жэ Трээвл энд Култур”, “Zsounz Records”-оос зохион байгуулж буй бөгөөд Улаанбаатар хотын захиргаа, НҮБ, “Ногоон Ази” ТББ, “Хүннү Трэвл энд Кутур”, “Боловсрол” суваг телевиз дэмжин ажиллаж байгаа аж.
Фестивалын хүрээнд соёл урлагаар дамжуулан хүмүүст байгаль орчны үнэ цэнийг ойлгуулах зорилготой юм байна. Мөн фестивалиас олсон орлогын тодорхой хувийг цөлжилт явагдаж буй газруудад мод тарих, нутгийн иргэдэд туслахад зарцуулах аж. Наадам есдүгээр сарын 5, 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Наадамд оролцох уран бүтээлчид:
- Rank 1 /Нидерланд/
- Daishi Dance /Япон/
- Gary Caos /Итали/
- Jack Holiday /Швейцарь/
- Robotronica Live /Швейцарь/
- Luca Cassani /Итали/
- Miss Nine /Герман/
- Kill FM /Швед/
- SOLAII /БНСУ/
- Ventrock /БНСУ/
- DJ Rell /БНСУ/
- Tenashar /Сингапур/
- DJ R2 /БНСУ/
- DJ Bong Koo /БНСУ/
- ChicAngel /БНСУ/
- Mikael /БНСУ/