“Refresh Music Festival 2014” наадам болно

2014 оны 8 сарын 28

Наймдугаар сарын 29-ны өдөр Попын хаан Michael Jackson-ий төрсөн өдөр тохиодог. Энэхүү хүндэтгэлт өдрийг тохиолдуулан энэ сарын 29-нд хөгжимд дуртай хэн бүхэнд зориулсан “Refresh Music Festival 2014” наадам Монголын үндэсний соёл амралтын хүрээлэнд болох гэж байна.

Хөгжим, бүжиг хосолсон энэхүү наадмыг “Хар сувд”, “MNG event”-ийн залуус хамтран зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, энэхүү наадмыг Монголд анх удаа нэгэн зэрэг гурван хэсэгт хуваагдсан тайз засалт, хөгжим гэрэлтүүлгийн төгс шийдлээр томоохон зохион байгуулалттайгаар хийхээр болжээ. Гурван хэсэгт хуваагдах тайзыг A, B, C гэж ангилан A хэсэг буюу 10000 хүний багтаамжтай “Main electro music arena” хэсэгт “A sound” хамтлаг, дуучин Чойжоо, Тэнүүн нар хамтран Michael Jackson-д зориулсан tribute concert, “UFO” хамтлаг шилдэг DJ нартай хамтран electro урсгалаар наадмыг үргэлжлүүлнэ. 

Харин B хэсэг буюу “Velvet, RnB, Hip Hop music arena”-д 3000 хүн багтах боломжтой бөгөөд энэ хэсэгт реппэр Gee, Монголын шилдэг бүжгийн хамтлагууд болох “Hooliganz crew” болон “ONYX crew” нар Breakdance battle хийж үзэгчдийг баясгана. Сүүлийн хэсэг болох C хэсэг буюу 1000 хүний багтаамжтай “Хар сувд” хөлөг онгоц дээр “Mambo Jambo Latino arena” болох юм. Нарлаг зуны задгай фестивалийн тасалбарын үнэ 20000 төгрөг бөгөөд үүгээр паркын бүх хэсэгт нэвтрэх бүрэн эрхтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7823
0 эможи
keyboard_arrow_up