Монголын урлагийг дэлхийн түвшинд хүргэх ЧҮРЭ уран бүтээлийн нэгдэл байгуулагдлаа
Монголын тайз, дэлгэцийн салбарт цоо шинэ нэгэн уран бүтээлийн нэгдэл шинэ давалгаа болон хүч түрэн орж ирсэн нь Уран бүтээлийн Чүрэ нэгдэл юм. Саяхан Чүрэ нэгдлийн нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Одоогоор ЧҮРЭ уран бүтээлийн нэгдэлд гурван үеийн 70 гаруй уран бүтээлчид нэгдээд байгаа юм байна. Залуу уран бүтээлчдийн санаачлагаар ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид нэгдэж Монголын тайз дэлгэцийн урлагийг шинэ түвшинд хүргэхээр сэтгэл шулуудсанаа нээлтийн үеэр залуус онцоллоо.

Ингэж нэгдсэнээр чанартай уран бүтээлийг олон талаас нь харж хөгжүүлснээр Монголын тайз дэлгэцийн урлаг дэлхийн түвшинд хүрэх боломжтой гэж залуус харж байгаагаа илэрхийллээ. ЧҮРЭ гэдэг нь одоогоос 1300-аад жилийн өмнө буюу 700 оны үед Алтай хэмээх ятга хөгжмийг тоглож байсан Монголын нэгэн баатарын нэр юм. Түүний тоглосон ятга хөгжимийн ая өндөр уулын орой давж үүлтэй тэнгэрийн доогуур яруу сайхан уянгалж тэнгэр газарыг холбодог байсан хэмээх домог ч байдаг юм байна. Тиймээс тэр олон жилийн өмнөх домог болсон хөгжимчин баатарын нэрээр нэгдлээ нэрэлжээ.