А.Эрдэнэ-Очир Дэлхийн яруу найргийн наадамд оролцож байна
2014 оны 8 сарын 27
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, "Болор цом"-ын эзэн А.Эрдэнэ-Очир эдгээр өдрүүдэд Бүгд найрамдах Македон улсын Струга хотноо болж буй Дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд оролцож байна.
Македон Улсад болж буй "Стругагийн яруу найргийн үдшүүд" хэмээх олон улсын яруу найргийн наадамд яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир , найрагч Г.Мэнд-Ооёогын хамт оролцож байгаа юм. Уг наадам энэ сарын 21-ээс 28 хүртэл үргэлжлэх ажээ.
Өмнө нь энэ наадамд манай улсаас яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, зохиолч Б.Золбаяр, нэрт гүүш Ж.Гэндэндарам, “Болор цом” наадмын тэргүүн шагналт, модернист яруу найрагч Б.Галсансүх нар оролцож байсан юм..
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7782
0 эможи