Хөдөлмөрийн баатар Г.Хайдав нулимс унагав

2014 оны 3 сарын 17

Үндэсний манлай үйлдвэр “Агь” ХХК-ийн шилдэг бүтээгдэхүүн “Лапша” брэндийн зүгээс “Тэсо констракшн”-ы улсдаа томоохонд тооцогдох бүтээн байгуулалтын нэг “Содон” стандарт цогцолбор хороололд нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор Гонгорын Хайдавт шинэ байрны эрхийн бичиг гардуулан өгчээ.

 

Тэрбээр энэхүү гэнэтийн бэлэгт итгэж ядан буйгаа нулимс зангируулан хэлж байсан бөгөөд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо орох оронгүй, ядруухан амьдарч яваагаа ярьж байсан билээ.
Тэр цагаас хойш түүнд байр авч өгөх аян хүртэл өрнүүлж байсан ч тэгсхийгээд чимээгүй болсон билээ. Харин Г.Хайдав гуайн хүслийг “Лапша” брэнд биелүүлжээ. Тэрбээр, 90 наслахдаа 700 гаруй дууг амилуулж, гадаад дотоодын 30 гаруй дуурийн дүрийг бүтээн, урлагийн алтан тайзнаа мөнхлөн үлдээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
764
0 эможи
keyboard_arrow_up