"Black Eyed Peas" хамтлагийн ахлагч Will.I.Am Монголд айлчилна

2014 оны 8 сарын 25

"Эко Азиа Мюзик фестиваль" төрийн бус байгууллагаас ирэх сарын 5, 6-нд олон улсан хөгжмийн наадам зохион байгуулах гэж байна. Энэ наадмын гол зорилго нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж, наадмын орлогоос цөлжилттэй нутгуудад мод тарих ажлыг эхлүүлэх гэнэ. Тус хөгжмийн наадамд дэлхийн чансаатай 10 гаруй уран бүтээлчийг оролцуулахаар төлөвлөснөөс одоогоор алдарт "Black Eyed Peas" хамтлагын ахлагч Will.I.Am ирэх нь тодорхой болсон байна. Наадмын нэг өдрийн тасалбар 60 мянга бол хоёр хоногийнх 90 мянган төгрөг гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7592
0 эможи
keyboard_arrow_up