Н.Наранбаатар: Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай байх гэсэн зарчимтай
Жүжигчин Н.Пара буюу Н.Наранбаатарын бол нөхөрлөл бол сайхан зvйл гэж үздэг.
Хvний амьдралын агуу зvйлvvдийн нэг хэлбэр шvv дээ. Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай байх зарчмыг баримтлахыг хичээдэг. Нөхөрлөлийн мөн чанар гэдэг цаг хугацааны урсгалд харагддаг. Энэ нь л жинхэнэ нөхөрлөлийн мөн чанар юм даа.
Түүний хүндэлж явдаг уран бүтээлчид: Цагааны Цэгмид гуай. Түүний хүү Ц.Төмөрбаатар жүжигчин байна шvv дээ. Тэр хvн ямар их авьяастай вэ. Төмөрөө ахтай ажиллахад vнэхээр урамтай байдаг. Уг нь энэ хvн Драмын театрт байх ёстой. Гэтэл ямар нэгэн асуудлаар хувьдаа уран бvтээл хийгээд явж байна. Миний хамгийн шvтдэг жvжигчин бол Ц.Төмөрхуяг. Би Оёгоо ахыгаа тайзан дээр гарахыг харах болгонд гайхамшигтай сэтгэгдэл төрдөг. Энэ хvн vнэхээр зvрхнээсээ мэдэрч гоё тоглодог. Миний хамгийн хайртай, хvндэлдэг жvжигчин гэж хэлмээр байна. Мөн Найдандорж найруулагч, Баатар найруулагч, Мөнхдорж найруулагчийг хvндэлдэг.