Шакира хулгайд холбогджээ (видео)
2014 оны 8 сарын 22
Колумбын дуучин Шакира дам бусаар зохиогчийн эрх зөрчсөн гэх хэргийн шүүх хурал саяхан Нью-Йоркт болжээ. Тэрээр шүүгч “Дуучин бүсгүйн 2010 онд дуулсан дуу бол Доминиканы дуучин бөгөөд ая зохиогч Рамон Ариас Васкесын зохиосон дууг хууль бусаар өөрчилсөн хувилбар байна. Васкес тэрхүү хит дуугаа аль 1998 онд бичжээ.
Иймээс Шакирагийн “Локо” гэдэг дуу оюуны өмчийн хулгай байв” гэж шийдвэрлэсэн байна. Энэ оны зургаадугаар сард болсон шүүх хуралдааны үеэр Васкес тэр дууг 1996-1998 онуудын хооронд бичсэн гэдгээ мэдэгджээ. Ая зохиогч эр өөрийн бүтээлийг шүүхийн танхимд дуулж үзүүлсэн гэнэ. Шүүх одоогоор дуучин Шакира хэдий хэмжээний торгууль хүлээх ёстойг тогтоогоогүй байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7556
0 эможи