Дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн өнөөдөр гавьяатын найраа хийнэ
Дуучин Х.Лхагвасүрэн нь 1983 онд Цэргийн хөгжмийн ангид нарийн бүрээ тоглож эхэлснээр урлагт хөл тавьсан бөгөөд 1989 онд “Харанга” хамтлагийн дуучин болсноор монголын рок поп урлагт хүчин зүтгэж эхэлсэн юм.
Тэрбээр 1999 онд буюу 15 жилийн тэртээ “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол, тэмдэгээр шагнуулж байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сард “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр шагнаж олон хүнийг баярлуулсан юм.
Урлагийнхан дундаа “Харангийн хар азарга” хэмээн хочлогдож, хүндлэгддэг тэрбээр өнөөдөр гавьяатынхаа найрыг хийхээр болжээ.
Энэ талаар Монголдоо ноймор нэг гэгдэх гитарчин Өөжгий өөрийн нэгэн мэдэгдэлийг цахим хуудаснаа нийтэлсэн байна. Тэрбээр “Өнөөдөр Монголын рок попын хамт олонд том баяр тохиож байна. Харангын Лхагваа МУГЖ болсны. хүндэтгэлийн цайллаг болно доо. Очиж савлаа ккк” гэжээ.