“Эх орон дуудаж байна” киноны сонирхолтой 24 баримт

2014 оны 8 сарын 22

Найруулагч В.Агарын “Эх орон дуудаж байна” дэлгэцийн шинэ уран бүтээл энэ сарын 22-нд нээлтээ хийнэ. Тэрбээр энэхүү киногоо "Халх гол"-ын 75 жилийн ойд зориулан бүтээжээ. Энэхүү бүтээлийн продюссерээр С.Очирхуяг, зураглаачаар Д.Ангараг ажилласан байна. “Эх орон дуудаж байна” киноны сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1.Наймдугаар сарын 22-нд нээлтээ хийх “Эх орон дуудаж байна” уран сайхны кино нь эх орон хайр сэтгэл үнэтэй бүхнийхээ төлөө халуун амиа зориулсан эрэлхэг охид, хөвгүүдийн тэмцэл, үерхэл нөхөрлөлийг сонирхол татам адал явдлаар үзүүлсэн кино юм.

2.“Эх орон дуудаж байна” уран сайхны кинонд Монголын алдартнуудын хүүхдүүд хамтран ажиллажээ. 3.Зууны манлай жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны  Цэгмидийн зээ хүү В.Агар кино зохиолыг бичиж  найруулсан бол, Төрийн соёрхолт жүжигчин  Сосорбарамын хүү Очирхуяг продюсер, найруулагчаар ажиллажээ. МУУГЗ, Улсын филормонийн дарга Даваасүрэнгийн хүүАнгараг зургийн найруулагчаар ажилласан бол түүний  Б камерман Соёлын яамны сайд агсан, кино найруулагч  Бадрууганы хүү Гийгүүлэн  ажилласан. Мөн “Гэрлэж амжаагүй явна”, “Анхны алхам” киногоороо үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Ч. Хүрлээгийн хүү Түвшин уг кинонд туслах ажилтнаар ажиллан дүр бүтээжээ. 

3.“Эх орон дуудаж байна”  уран сайхны кино зохиолыг найруулагч В. Агар 1жил 6 сарын өмнөөс бичиж эхэлсэн бол энэ жил “Халх голын 75 жилийн ой”-той давхацсан нь заяа төөрөг гэлтэй.

4.А үсэг бол уран бүтээлийн мөнхийн эрэл хайгуулын билэгдэл гэж үздэг найруулагч Т.Алтантуяа нь  А-Артист продакшнаа энэхүү  утга учраар нэрлэжээ.  “Ану хатан” киноны ерөнхий найруулагчаар Т.Алтантуяа ажилласан нь Монголын кино урлагийн 80 жилийн түүхэнд эмэгтэй найруулагч түүхэн киноны ерөнхий найруулагчаар ажилласан анхны тохиолдол байлаа. Түүнээр овоглох “Ану хатан” түүхэн уран сайхны кино нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

5.Зургийн найруулагч  Д.Ангараг, хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр хоёр Соёл спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр гадаадад суралцаж, өндөр боловсрол эзэмшсэн байна.

6.“Эх орон дуудаж байна” уран сайхны киноны хөгжим 10 хэсгээс бүрддэг. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр киноны гол дүр болох Чингис болон түүний дурлалт бүсгүйн хайр сэтгэлийг хөгжмөөр гайхамшигтай илэрхийлжээ.

7.Монголдоо төдийгүй гадны уран бүтээлчдэд сайшаагдаад байгаа чадварлаг, авъяаслаг графикч Ш.Тансаг “Эх орон дуудаж байна” уран сайхны киноны графикчаар ажиллажээ.

8.Зургийн найруулагч Д.Ангараг Монголд анх удаа Америкийн кино зураглаачдын холбооноос гаргасан АSC- CDL горимоор албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү киноны өнгийг шүүлтийн ажлыг хийжээ.

9.А-Артист продакшн нь “Эх орон дуудаж байна” кинонд Э.Сант-Амар, М.Гүнжилхам, Х.Түвшин, Б.Жамьянгарав, Э.Цогт, М.Бат-Эрдэнэ зэрэг урлагийн сургуулийг шинэхэн төгссөн залуусыг ажиллуулж, уран бүтээлчийн замд хөтөлж байгаа нь сайшаалтай.

10.Киноны монгол залуучууд япончуудад олзлогддог хэсэгт жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Б.Баттулга, Э.Ууганбаяр нар нүцгэн тогложээ. 

11.Киноны гол дүрийн эмэгтэй жүжигчнийг удаан хайсны эцэст монголжингоо төрхөөрөө олонд танигдаад байгаа залуу жүжигчин Э.Чамин-Эрдэнийг сонгосон байна.

12.Эсрэг дүр болох япон бага дарга нарын дүрд тоглосон жүжигчин Д.Мөнх-Од, жүжигчин Б.Батсүх нар нь натурт япон хэл сурч тэдэнд япон жүжигчин Охамо Риосан багшилжээ.

13.Халх голын өлгий нутаг Дорнод аймгийг Улсын Их Хуралд Н.Номтойбаяр төлөөлөн суудаг бол киноны цэрэг эрсийн үргэлжлэл болох хүүгийн дүрд тоглосон хамгийн бяцхан, өхөөрдөм жүжигчнийг ч бас Б.Номтойбаяр гэдэг. Бяцхан жүжигчин маань энэхүү киноны нүүр хувиргагч Б.Эрдэнэчимэгийн хүү.

14.Хилийн цэргийн 0151-р ангийн байлдагч нар киноны олны хэсэгт оролцон тоглож, бүтэн нэг сарыг дурсамж дүүрэн өнгөрүүлжээ.

15.“Эх орон дуудаж байна” уран сайхны киноны найруулагч түүхэн судалгаа хийж байх явцдаа нэгэн зураг олсон ба зургаас сэдэвлэсэн нэгэн сценад 90 жилийн түүхтэй үндэсний манлай үйлдвэрлэгч “Апу” ХК-ний  бүтээгдэхүүн гардаг.

16.Кинонд халх голын дайны гарамгай баатар залуу жанжин Лхагвасүрэнгийн эдэлж хэрэглэж байсан хувцас, сэлэм зэрэг ховор үзмэрүүд бодитоор гардаг бөгөөд Лхагвасүрэнгийн хүү Лхагваа эрдэнийн чулуун шигтгээтэй жанжины нэрийг сийлсэн ховор хийцийн сэлмийг ихэд нандигнан хайрладаг гэнэ.

17.Киноны зураг авалтын үеэр таван хоног дарааллан зузаан цас орж, уран бүтээлчид маань цасыг малтаж намрын зураг авалт мэт харагдуулан  киноны зураг авалтаа дуусгажээ.

18.“Эх орон дуудаж байна” уран сайхны киноны зураг авалтыг хийсэн Элстэй гэдэг газар нь “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” МУСК-ны зураг авалт хийсэн газар бөгөөд уран бүтээлчдээ Гордокт байрлуулжээ.

19.Найруулагч В.Агар, Т.Алтантуяа нарын хүү А.Төгстөгөлдөр аав ээжтэйгээ хамт кино натурт очиж Гордокын цэцэрлэгт явсан байна.

20.Киноны хамгийн  хайр татам залуугаар жүжигчин Э.Ууганбаяр тодорсон бөгөөд тэрээр өөрийнхөө дүрийг чамгүй сайн судалж кинонд маш амжилттай тоглосны  сацуу бүхий л хүмүүсийг туслаж дэмжиж байжээ.

21.Төрийн Соёрхолт жүжигчин Д.Сосорбарам нь киноны зохиолыг уншиж залуу уран бүтээлчдэд урам өгч дэмжсэн бөгөөд өөрийнхөө өрөөг тэдэнд суллаж өгснөөр кино групп тэнд байрлажээ.

22.Улсын Филармоний дарга Ч.Даваасүрэн  нь “Ану xатан” киноны хуримын хэсэгт бүжиглэдэг бие биелээчдийг авчран өөрөө бүжиглэж бүтээлийг чамбайруулахад хувь нэмрээ оруулсан бол “Эх орон дуудаж байна” түүхэн кинонд Улсын филармоний симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж сэтгэл гаргасанд нь уран бүтээлчид маш их талархаж байгаагаа илэрхийлжээ. 

23.Найруулагч Т.Алтантуяа нь “Эх орон дуудаж байна” уран сайхны киног бүтээх үеэр Каннын кино фестивальд оролцсон бөгөөд Францын алдарт Эйфелийн цамхаг дээрээс киногоо амжилттай болохыг ерөөсөн зурвас шиджээ.

24.Киноны продюсер, найруулагчаар ажилласан С.Очирхуяг нь “Эх орон дуудаж байна” кинонд монгол цэргийн даргын дүрд чадварлаг тогложээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7522
0 эможи
keyboard_arrow_up