Би эхнэрээ буруутгахгүй, хувь тавилан салгалаа

2014 оны 8 сарын 21

-Өөрийн чинь эзгүйд өвсөнд ассан түймэр шиг нэгэн шуугиан дэгдлээ. Энэ асуудлыг ярилцахаар зорьж ирлээ. Илэн далангүй үнэнийг ярина гэж найдаж байна?

-Би ерөөсөө гайхахгүй байна. Миний гэр бүлийн ар талд асуудал бий. Яг ний нуугүй ярихад гэр бүлийнхээ хүнтэйгээ хоёр талд байгаа. Албан ёсны гэрлэлт цуцлуулах асуудал яг одоо яригдаад  шүүхийн шатанд явж байна. Үнэндээ бол асуудал хэцүү шүү дээ. Би фэйсбүүк хаягнаасаа ингээд л ийм юм болжээ, би тийм бишээ гэлтэй биш, эвгүй.

 Эхнэр бид хоёр бие, сэтгэлийн хувьд салсан, бичиг баримтын хувьд салаагүй. Үүгээрээ миний нэр төрийг унагаая, мууг үзье гэсэн хүслийнх нь л нэг хэлбэр гэж бодож байна. Мөнгөөр бүхнийг шийдэж болдог юм байна. Мөнгөтэй хүн хүсвэл аливааг үгүйсгэж, бүхнийг шийдэж чаддаг юм байна. Олон удаагийн үйлдэл байна, над дээр. Эхэндээ эмзэг хүлээж авч байсан. Сүүлдээ, за яахав дээ, энүүгээрээ тэр хүн кайф аваад, намайг чадаж дорд оруулна гэж бодож байгаа бол хамаа алга гэж бодох болсон. Би огт ач холбогдол өгөхгүй тайван байгаа.

-Дуучин Отгонжаргал та хоёр нэг дор ажилладаг. Та хоёр ер нь ямар харилцаатай хүмүүс вэ?
-Бид хоёрын хувьд СУИС-аас эхлээд найзууд. Нэг багшийн шавь нар, нэг ажилд томилогдсон. Энэ гэмт хэрэг биш биз.

Сайхан найзууд, цаашдаа дотно болох үгүйг би мэдэхгүй. Үнэндээ бол бид хоёрт болохгүй гэсэн асуудал байхгүй шүү дээ. Эхнэрээ хуурсан гэнэ, Отгонжаргал гэр бүл үймүүлсэн л гэнэ.

Ийм асуудал үнэнийг хэлэхэд байхгүй. Миний фэйсбүүк хаягнаас тэр чаатыг олоод ийм дүгнэлтэнд хүрнэ гэдэг асар эмгэнэлтэй асуудал. Сургаар гарсан яриа. Ер нь бид асуудал үүсгэсэн байсан ч яадаг юм.

-Чаатаар хүмүүс ихэвчлэн олон зүйлийн талаар ярилцдаг. Шууд үнсэж үнгэх юм яриагүй байлтай?

-Тэр хэсгийг нь л авсан байна лээ. Би нээх яанаа, би тэгчихсэн байна, намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэчихсэн байна гэж нэг ч удаа горойж хараагүй. Авгай хүүхний асуудалд оролцолдохоос илүү надад хийх юм өчнөөн байна. Гэр бүлдээ зарцуулдаг цаг хугацаа байсан бол одоо байхгүй боллоо. Тэр хугацаагаа би урлагтаа зарья гэж маш их хичээж байна. Даравч дардайна, булавч бултайна гэдэг шиг би ямар ч гэсэн цаашаа явах л болно.

-Таны эхнэр, гэр бүлийн амьдрал ер нь ямар байсан юм бэ? Уран бүтээл л ярихаас тэр бүр дотоод сэтгэл, амьдралаа нээсэн ярилцлага өгч байгаагүй юм билээ.  

-Хүн хүний амьдралыг мэдэхгүй л дээ. Яг дотроо бид хоёр ямар байдаг уу, ямар байсан, Ариунбаатар үнэхээр ар өврөөр нь тавьсан уу, бид хоёр амьдарч байхдаа аз жаргалтай байсан уу, үгүй юу? Таашгүй шүү дээ.

Энд нэг л хариулт байгаа. Би эхнэрээ буруутгахгүй. Маш сайн эмэгтэй, эхнэрийн талынхан ч маш сайн хүмүүс. Зүгээр л хувь тавилан бид хоёрыг салгасан.

Энэ ертөнцөд урлагийн хүнийг ойлгодог хүн ховорхон байдаг юм шиг ээ. Би юм хиймээр байна, бүтээмээр байна. Урлаг гэдэг хатуу. Цаг зав их ордог, дээрээс нь зөндөө л асуудал байна. Энэ болгоныг ойлгох нэг нь байна, ойлгохгүй нэг нь байна. Энэ бүхнээс эхэлж бугшмал асуудал үүссэн л дээ. Эцсийн эцэст би их урлагт өөрийнхөө биеийг зориулья л гэж зориглоод энэ шийдвэрийг гаргаж байна.

Тэгэхээр би тэр хүнийг муулаад ч яах юм, өөрийгөө сайлаад ч яах юм. Аль алиных нь буруу, магадгүй миний буруу. Би эр хүн шүү дээ, би өрхийн толгойлогч. Би хариуцлага үүрэх ёстой хүн. Миний буруу байсан болов уу. Тэгээд яагаад бие биендээ боломж өгөөд зүгээр байж болдоггүй юм бэ.

Надад гунигтай байна. Эцсийн дүнд намайг ингэж нийгэмд харууллаа, намайг ингэлээ гээд тэр хүн юу хожих юм. Намайг сүрдүүлж байсан удаа зөндөө бий. Тэрнийх нь эхлэл энэ, цаашлаад өчнөөн олон мэдээлэл гарах байх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7468
0 эможи
keyboard_arrow_up