“World Next Top Model 2014” тэмцээнд оролцож байгаа А.Сарнайгаа дэмжье

2014 оны 8 сарын 21

Монголын хацар гоо охидоос гоо сайхны хамгийн өндөр үнэлгээг дэлхий нийтээс авч чадсан бүсгүй бол А.Сарнай. Үүнтэй ч загварынхан ч санал нийлдэг.

Учир нь "Дэлхийн мисс 2010" тэмцээнд монгол бүсгүйчүүд оролцож эхэлсэн цагаас түрүүлээгүй ч түүн шиг боломжийн амжилт үзүүлсэн нь ховор. Тэрбээр дэлхийн шилдэг 25 гоо бүсгүйн нэгээр шалгарч байсан гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.

Дэлхийн 115 орноос оролцсон охид бүсгүйчүүдийн дунд өөрийн өнгө төрх, авъяас билгээрээ ялгаран шилдэг 25-д орсон амжилтыг үзүүлж байсан билээ.

Тэгвэл энэ удаад Beirut хотноо зохион байгуулагдаж байгаа  "World Next Top Model 2014" тэмцээнд оролцож байна энэ цаг мөчид. Энэхүү гоо бүсгүйн тэмцээнд 48 орны гоо бүсгүй оролцож байгаа бөгөөд шалгаруулалт нь энэ сарын 22-нд дуусах юм. Тэмцээний ялагчаар тодорсон оролцогч нь дэлхийн шилдэг модель хэмээх өргөмжлөлийг хүртэнэ.

Та бүхэн монголынхоо сайхан бүсгүйг дэмжиж саналаа энд дарж өгөөрэй. Эх орноо төлөөлөн оролцож байгаа А.Сарнайдаа амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7442
0 эможи
keyboard_arrow_up