“Адуучин-2014” наадам энэ сарын 23-нд болно

2014 оны 8 сарын 19

26жил тасралтгүй зохиогдож ирсэн “Адуучин” тэмцээн өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдах болсон. Морьтны соёл бол адуучин Монголчуудын хувьд тив дэлхийн олон үндэстнүүдээс ялгарах цорын ганц хөх тэнгэрийн тамга нь билээ.

Морьтны соёлоо дээдлэгч түмэн олныхоо мэлмийг мялааж, адуучин залуусынхаа эрдэм ухааныг шалгаж, тэднийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын аварга адуучин-2014” тэмцээнийг энэ сарын 23-ны өдөр 09:00 цагаас Хүй долоо худагт зохион байгуулна.

Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучин эр эд хав, идрийн жавхааг гайхуулан оролцох тул Наадамчин олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.  Эдгээр залуус уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх бол тэмцээний үеэр адуу, адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцас загварын арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7296
0 эможи
keyboard_arrow_up