Норагийн дүрд залуу жүжигчин Н.Баярмаа, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг нар өрсөлдөнө

2014 оны 3 сарын 13

Дэлхийн алдартай жүжгүүдийн нэг “Нора” тайзнаа дахин тоглогдох гэж байна. Драмын театрын хамт олон Ардын жүжигчин, найруулагч Г.Доржсамбуугийн 1985 онд найруулан тавьж байсан “Нора” жүжгийг гуравдугаар сарын 22-ны өдөр буюу Г.Доржсамбуу найруулагчийн 65 насны ойн төрсөн өдрөөр шинэ залуу жүжигчид сэргээн тоглох гэж буй.

 

Анх монголын тайзнаа “Нора” жүжиг тавигдаж байхад Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд Нора хатагтайн дүрийг бүтээж байсан бол Хельмерийн дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва нар тоглож байсан юм.
Энэ удаад “Нора” жүжгийн гол дүрийн төлөө олон залуу жүжигчид өөрсдийн авьяас чадвараа сорьж байгаа бөгөөд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдын бүтээж байсан Норагийн дүрд залуу жүжигчин Н.Баярмаа, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг нар өрсөлдөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
719
0 эможи
keyboard_arrow_up