"Дэлхийн Топ Модель"-д анх удаа эх орноо төлөөлөн С.Сарнай оролцож байна

2014 оны 8 сарын 18

Загварын салбарын Дэлхийн томоохон тэмцээн болох "World's Next Top Model" энэ сарын 12-нд Либанон улсад эхэлсэн байна. Энэхүү 50 гаруй улс оролцдог тэмцээнд манай улсаас загвар өмсөгч С.Сарнай тун амжилттай оролцож яваа гэсэн сурагтай. Улсдаа ч топ гэх тодотголд орж амжаагүй байгаа загвар өмсөгч бүсгүй маань дэлхийн топ моделийн тэмцээнд хүчтэй өрсөлдөгч нарых нь тоонд аль хэдийнээ орооп амжсан байна. 

Монголоос анх удаа оролцож байгаа энэхүү тэмцээн нь топ модель, тэр дундаа дэлхийн тод модель болох бүх загвар өмсөгчдийн мөрөөдлийн тэмцээн юм. Багаасаа арлын оронд өсч, тэндхийн загварын салбарт хүч үзэж байсан түүнийг олон ч тэмцээн уралдаанд орж байсан туршагатай нэгэн гэлцэх юм билээ. Тиймээс Дэлхийн топ моделийн тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа оролцож байгаа С.Сарнайдаа өндрөөс өнпдөр амжилт хүсэе дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7171
0 эможи
keyboard_arrow_up