Загвар өмсөгч Б.Билгүтэй Солонгосын “SBS” телевизийн кинонд тоглох урилга авчээ
Монгол залуучууд гадны зах зээл дээр гарч, эх орныхоо нэр хүндийг өргөж, бас ч гэж чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Жүжигчин Анхням, Амарсайхан нар Холливудын найруулагч нарын хараанд өртөж, чамгүй өндөр хөлстэй гэрээ хэлцэл хийж чадсан.
Тэгвэл загварын өмсөгч эрчүүдээс анх удаа гадны зах зээл дээр өөрийн гэсэн нэрээ гаргаж чадсан хүн бол загвар өмсөгч Б.Билгүтэй. Манай уншигчдад төдийлөн танил болж чадаагүй энэ залууг харин Тайландчууд тун сайн мэддэг гэнэ. Тэрбээр Бангкокийн их сургуулийг Компьютер график, мултимедиа мэргэжлээрээ төгссөн бөгөөд өдгөө Тайландад вэб дизайнер, мультимедиа чиглэлээр ажилладаг. Ажлынхаа хажуугаар загвар өмсдөг аж. Тэрээр өмнө нь Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарч байсан удаатай.
Тайландын загварын ертөнцөд хөл тавин, тэндээ багагүй амжилттай ажиллаж яваа загвар өмсөгч Б.Билгүйтэй Тайландад худаалагдаж буй “Samsung galaxy S5” гар утасны сурталчилгаанд зургаа авахуулжээ. Тайландын хамгийн том оператор “True” корпорацын сурталчилгаанд тоглохын тулд 60 гаруй эрэгтэй загвар өмсөгч өрсөлдсөнөөс Б.Билгүйтэй ганцаараа шалгарч, Хятад болон Тайландын шилдэг загвар өмсөгч бүсгүйчүүд түүнтэй хамт зургаа авахуулжээ. Тэрээр Алдарт Мерседес Бензийн загварын шоунд оролцож, нэрт дуучин Намчагийн клипэнд тоглож, Тайланд болон Хятадын нэр хүндтэй компаниудын нүүр царай болсон юм. Тайландын загварын тайзан дээр гялалзаж байгаа Монголын загвар өмсөгч залууг сүүлийн үед солонгосчууд тун их сонирхож байна. Олон ангит кино хийж, азийн зах зээл дээр амжилт олж чадсан солонгосчууд энэ удаа “Descendants of the Sun” олон ангит киноныхоо гол дүрд тоглох саналыг түүнд тавьжээ.
Энэхүү киноны зохиолыг “Боловсон эрчүүд”, “Парист учирсан хоёр”, “Нууц цэцэрлэг” зэрэг киног бичсэн Kim Eun Sook бичжээ. Түүний хувьд ямагт солонгостоо төдийгүй азид алдартай жүжигчидтэй хамтран ажилладаг. Харин энэ удаа тэрбээр найруулагч болон жүжигчдийн сонгон шалгаруулалтаас өрсөж, загвар өмсөгч Б.Билгүйтэйд менежерээрээ дамжуулан санал тавьсан байна. Энэхүү киног солонгосын “SBS” телевизийнхэн бүтээх бөгөөд 2015 онд дэлгэцнээ гарах юм байна. Б.Билгүйтэйгийн хувьд багаасаа усан спортоор хичээллэж байсан, 2007 онд Монголоо төлөөлөг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж байжээ. Усан спорт, фитнессээр хичээллэдэг загвар өмсөгч залууг Тайландын ижил хүйстнүүд тун их сонирхож, ижил хүйстнүүдэд зориулсан сэтгүүл дээр бүтэн нүцэглэсэн зургаа өндөр үнээр авахуулах санал тавьдаг ч тэрээр татгалздаг гэнэ.