"Аз жаргалын шок" киноны уран бүтээлчдийн ээлжит дуулиан

2014 оны 8 сарын 13

Өнгөрөгч 2 дугаар сард нээлтээ хийсэн даруйдаа залуусыг байлдан дагуулж, кино театруудын BOX OFFICE-ийг 2 сарын турш тэргүүлж байсан кино бол “Fantastic production” болон "F Studio"-ийн хамтран бүтээсэн “АЗ ЖАРГАЛЫН ШОК” нэртэй инээдмийн кино юм. Тэгвэл уг киног бүтээсэн “Fantastic production”-ий авъяаслаг залуучууд дахин нэгэн цоо шинэхэн уран бүтээлээрээ дуулиан тарих гэж байна. Тодруулбал: “Fantastic production”, "F Studio" “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо  хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан "Миний ах атаман" хэмээх бүрэн хэмжээний Action drama жанрын уран сайхны киноныхоо зураг авалтын ажлыг 2 сарын туршид авч дууссан бөгөөд киноныхоо нээлтийг ирэх 9 дүгээр сарын 12-нд хийх гэж байгаа.  Тус бүтээл нь орчин үеийн кино урлагийн чиг хандлага болон адал явдал, хайр дурлал, өс хонзон зэргийг өвөрмөц өнгө төрхтэйгээр харуулахыг зорьсон уран бүтээл юм байна.

"Миний ах атаман" киноны зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичсэн бол киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажиллаж байгаа аж.

Харин  уг киноны гол дүр жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх,  СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр  МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглож байгаа аж. Мөн Андра загварын агентлаг болон СУИС-ын оюутнууд оролцон тоглож байгаа юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7023
0 эможи
keyboard_arrow_up