Дэлхийн мисс Юлия Ионина 3 хүүхдийн ээж
2014 оны 8 сарын 13
Санкт-Петербург хотын оршин суугч Юлия Ионина 2014 оны 08-р сарын 10-нд Эквадор улсад болсон “Дэлхийн миссис-2014” тэмцээнд ялсан юм.
«Бүх зүйл болж бүтсэнд би их баяртай байна. Энэ бол миний хувьд, Оросыг энд төлөөлсөн хүмүүсийн хувьд том амжилт болж байна » хэмээн тэмцээнд ялагч хэлжээ.
«Дэлхий Миссис -2014» цолын төлөө олон орны нөхөртэй 40 эмэгтэй өрсөлдсөн байна. Тэмцээний дээд цолыг авсан Юлия Ионина 29 настай, гурван хүүхдийн эх бөгөөд «Гоо үзэсгэлэн ба Энэрэнгүй » гэдэг буяны санг толгойлдог. Өнгөрсөн онд тэрээр «Оросын Миссис International 2013 Умарт ба Баруун » гэсэн уралдааны тэргүүн цолыг Ионина авч байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7003
0 эможи