"Монголын 108 төрх" түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

2014 оны 8 сарын 13

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгээс Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамтай хамтран Чехословакийн археологич Лумир Йисл (1921.04.18-1969.11.22)-ийн хувийн архивт хадгалагдаж байсан урьд өмнө нийтийн хүртээл болоогүй 1957- 1963 онуудад монголд ажиллаж байхдаа авсан ховор нандин гэрэл зургуудаар "Монголын 108 төрх" түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг нээж байна. Уг үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Монголын Дүрслэх Урлагийн Музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр буюу энэ сарын 13-ны 14:00 цагт нээлтээ хийх гэж байна.

Монгол, Орхоны Түрэгүүдийн түүх судлаач, Чехословакийн нэрт археологич Монгол, Төвд, Япон урлагийн түүх судлаач Лумир Йисл (1921.04.18, Свиянски Уезд – 1969.11.22, Прага хот) эртний Түрэгийн жанжин Культегиний чулуун толгой олж томоохон олдвор хийсэн чехословак, монголын хамтарсан экспедицийн чехословакын багийн ахлагчаар ажиллаж байсан. Тэрээр 1957-1969 онуудад Монгол, Хятад хийсэн судалгааны аялал, Европын музей дахь цуглуулгыг судласнаас туршлага авч бурхан шашины урлагийг гүнзгийрүүлэн сонирхож, судласан байна.

Лумир Йисл 1957, 1958, 1963 оны экспедицэнд Б.Ринчен, Х.Пэрлээ, Н.Сэр-Оджав нартай аялж, ажилласан бөгөөд судалгааны ажлын хажуугаар судалгааны сэдэвтэй холбоотой зүйл болон Монголын тухайн үеийн аж амьдралын өнгөт ба хар цагаан олон гэрэл зураг авчээ. Лумир Йисл зуурдаар нас барсан учир түүний Монголд авсан гэрэл зургийг хувийнх нь архивд хийсэн аж. Одоог хүртэл ашиглаагүй бараг тавин жил хадгалагдаж байсан Йислын үнэ цэнэтэй гэрэл зургийг дэлхийд анх удаа нийтийн хүртээл болгон толилуулж байна. Энэ удаа түүний архивт 2000 гэрэл зургаас 108 гэрэл зургийг сонгон авч үзэсгэлэнд толилуулж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6994
0 эможи
keyboard_arrow_up