Мисс Б.Бадамцэцэг эрчүүдийг ардаа орхин картингаар хурдлав /бичлэг/
"Хэцүү анги" олон ангит киногоор олны танил болсон мисс Б.Бадамцэцэгийг андахгүй биз ээ. Тэрбээр ангаах ухааны их сургуульд эмчийн мэргэжлээр суралцдаг хэдий ч урлагт мөн л хүч үзээд авчихдаг. Дэлгэцийн хэд хэдэн бүтээлд тоглоод авсан удаатай. Тухайлбал, "Анирлагч", "Ану хатан", "Валентины захидал" зэрэг кинонд туслах дүрүүдийг бүтээсэн.
Саяхан хуримаа хийж гал голомтоо бадраасан хосууд бал сараа өнгөрүүлээд эх орондоо ирсэн. Харин өнөөг хүртэл тэдний хуримын зураг болоод бал сараа хаана өнгөрүүлээд ирснээ нууцалсан хэвээр байгаа юм.
Бадмаа нөхрийнхөө найзуудтайгаа уралдаж эрчүүдээс дутахааргүй картингаар хурдалж байна. Энэ тухайгаа "та нар намайг бүгд бараагүй биз дээ хохо" хэмээсэн юм. Ингээд эрчүүдийг ардаа орхин картингаар хурдлан орж ирж буй бичлэгийг үзэж сонирхоно уу.