ҮДБЭЧуулгынхан Японы үзэгчдийг бишрүүлсээр...

2014 оны 8 сарын 11

Япон улсын Ямагата хотод зохион байгуулагдсан “JCI” байгууллагын 2014 оны Ази номхон далайн бүсийн чуулганаар “JCI” Монгол байгууллагын “Think Future” төсөл Ази номхон далайн бүсийн шилдэг “Мянганы хөгжлийн зорилтод чиглэсэн төсөл”-р шалгарч “JCI” Awards хүртсэн юм.

Уг арга хэмжээний хүндэтгэлийн хүлээн авалтанд ҮДБЭЧуулгын бүжигчид Бадамын хөгжим, ТС.С.Сүхбаатар дэглэлт “Аягат биелэгээ” ,ТШ.АЖ. Д.Лувсаншаравын хөгжим ТС.С.Сүхбаатарын дэглэлт “Чичиргэнэ”, М.Бирваагийн хөгжим, МУГЖ.А.Даваахүү дэглэлт “Салхит шувуу”  бүжгүүдийг бүжиглэж, Давалгаa хамтлаг Ардын дууны найруулга, Тайгын цуурайг эгшиглүүлж, МУГЖ.С.Эрдэнэцэцэг Япон үндэсний дуу “Нада соу соу” г дуулж үндэснийхээ урлагийг гайхамшигийг "JCI" байгууллагын  чуулганд ирсэн зочид төлөөлөгчдөд сонордууллаа. Мөн Япон улсруу 2014 оны 7 сарын 23-нд Ерөнхийлөгчийн айлчлалд ҮДБЭЧуулгын  “Монголын их хатад” бүжгэн туульсын 9 хатан, Давалгаa хамтлаг  яваад тус тус япон улсыг зорьж уран бүтээлээ толилуулаад ирлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6882
0 эможи
keyboard_arrow_up