“Монгол уран бүтээл” үндэсний шинэ хөтөлбөртэй боллоо

2014 оны 8 сарын 11

“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр боловсруулан баталж, хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасан байна.

 


Энэ хөтөлбөр иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн урлагийн төрөл болох кино, уран зохиол, хөгжим, хөгжмийн чимэглэл уран бүтээлийг түлхүү туурвиж, тэдгээрийг цахим хэлбэрт хувирган нийтийн хүртээл болгох, мэдээллийн хэрэгслийг үндэсний агуулгаар баяжуулан олон улсын хэмжээнд сурталчлах, үндэснийхээ соёлын дархлааг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хангах юм.
Хөтөлбөрийн хүрээнд архив, хувь хүнд хадгалагдаж байгаа Монголын үндэсний уран бүтээлийг сэргээж уран бүтээлийн урын санг баяжуулна. Үндэсний соёл, уламжлалаа хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, түүхээ судлах бололцоог нэмэгдүүлэх, төрийн болон олон нийтийн зүгээс дэмжлэг туслалцаа авах, уран бүтээлчдийн ур чадвар, үндэсний агуулгатай уран бүтээлийн тоо, чанарт ахиц гарч, урын сан баяжин, соёл урлагийг тогтвортой санхүүжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.
 

“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр боловсруулан баталж, хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгалаа.

Энэ хөтөлбөр иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн урлагийн төрөл болох кино, уран зохиол, хөгжим, хөгжмийн чимэглэл уран бүтээлийг түлхүү туурвиж, тэдгээрийг цахим хэлбэрт хувирган нийтийн хүртээл болгох, мэдээллийн хэрэгслийг үндэсний агуулгаар баяжуулан олон улсын хэмжээнд сурталчлах, үндэснийхээ соёлын дархлааг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хангах юм.

Хөтөлбөрийн хүрээнд архив, хувь хүнд хадгалагдаж байгаа Монголын үндэсний уран бүтээлийг сэргээж уран бүтээлийн урын санг баяжуулна. Үндэсний соёл, уламжлалаа хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, түүхээ судлах бололцоог нэмэгдүүлэх, төрийн болон олон нийтийн зүгээс дэмжлэг туслалцаа авах, уран бүтээлчдийн ур чадвар, үндэсний агуулгатай уран бүтээлийн тоо, чанарт ахиц гарч, урын сан баяжин, соёл урлагийг тогтвортой санхүүжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.  

- See more at: http://zasag.mn/news/view/6335#sthash.MrC8DfVp.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6834
0 эможи
keyboard_arrow_up