THE HU хамтлаг ЮНЕСКО-ийн тайзнаа “Энх тайвны төлөө“ дуугаа өргөлөө

2026 оны 10 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Соёлын элч, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “The HU” хамтлаг өчигдөр (2026.10.26) Франц Улсын нийслэл Парис хот дахь ЮНЕСКО-ийн төв байранд “Энх тайвны төлөө дуугаа өргөе” уриан дор тусгай тоглолтоо толилууллаа. 

Тоглолтын үеэр “The HU” хамтлаг морин хуур, товшуур, хөөмий зэрэг Монголын уламжлалт хөгжмийн өвийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан “Хүннү рок” урсгалаа толилуулж, үндэсний түүх, соёлын өвөрмөц онцлогийг олон улсад сурталчлан таниулав. 

ЮНЕСКО-оос 2022 онд “Энх тайвны төлөөх уран бүтээлч” цолоор өргөмжлөгдсөн “The HU” хамтлагийн энэхүү тоглолт нь хөгжмийн урлагаар дамжуулан энх тайван, эв нэгдэл, соёлын олон талт байдлыг дэмжсэн онцлох үйл явдал боллоо. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671249
1 эможи

keyboard_arrow_up