Н.ЭРДЭНЭ: “Дэлхийн цирк Монголд“ тоглолтод 12 орны циркийн уран бүтээлчид ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭРЭЭРЭЭ оролцоно

"Дабл Стэйж" компаниас зохион байгуулж буй "Дэлхийн цирк Монголд 2026" олон улсын тоглолт энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо Аса циркт нээлтээ хийнэ.
Тус компани нь 2013 оноос эхлэн дэлхийн циркийн шилдгүүдийг Монголд авчирч эхэлсэн бөгөөд энэ удаагийн тоглолтын бэлтгэл ажил 8-9 сарын турш үргэлжилж, өнөөдрийн байдлаар 100 хувь хангагджээ.
Энэ жилийн тоглолтод Монгол, Орос, Хятад, Чех, Израил, Итали зэрэг 12 орны 70 орчим шилдэг циркчин урилгаар хүрэлцэн иржээ. Үзэгчдэд циркийн урлагийн хаан үзүүлбэр болох агаарын нислэг, акробат, тэнцвэр, жонглёр, утасны тоглолт, гимнастик, илбэ, алиалагч болон сургуулилттай амьтдын зэрэг нийт найман жанрын дэлхийн шилдэг үзүүлбэрүүдийг толилуулах юм.
Тухайлбал, өдөрт 5 кг мах иддэг Бенгалын эрээн барс, өхөөрдөм пудел ноход хамгийн сонирхолтой үзүүлбэрүүдээрээ Монголын хүүхэд залуустай уулзах гэж байна.
Тоглолт "Аса цирк"-д дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн Бямба Ням гараг бүр зохион байгуулагдана.
Мөн “Дэлхийн цирк Монголд"-ын тоглолтын бүрэн бүрэлдэхүүн бүгд тавдугаар сарын 16,17-нд Дархан-Уул аймагт тоглож буйгаар онцлогтой юм.
Тасалбарыг https://ticket.mn/event/2756
