Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Оддын одон“-оор шагнуулжээ

Улаанбаатар хотноо "Италийн долоо хоног 2026 арга хэмжээ" 2026 оны хоёрдугаар сарын 09-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээг Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам урлаг, дизайн, загвар, хөгжим болон амьдралын хэв маягийг хамарсан орчин үеийн Италийн соёл, шилдэг ололтыг таниулах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээ Чингис Хаан Үндэсний Музейд боллоо.
Нээлтэд Монгол Улсын Ардын Жүжигчин Энхбатын Амартүвшин хүндэт зочноор уригдан Итали улсын Милан хотын Ла Скала дуурийн театрын удирдаач, маэстро Стефано Сальваторитой хамтран оролцлоо.
Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшинг 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Оддын одон”-гоор шагнуулж, Одонгийн офицер цол хүртсэнийг албан ёсоор мэдэгдлээ.
Эх сурвалж: Соёлын яам
