Баруун Вашингтоны их сургуулийн оюутнууд Морин хуурын сургалтанд хамрагдаж, МУИС-ийн зуны хөтөлбөрт оролцохоор болжээ

2026 оны 2 сарын 06

Arslan.mn 

Баруун Вашингтоны их сургуулийн номын сан нь АНУ-даа эхний гуравт ордог алдартай аж. Уг номын санд монголын булан байдаг бөгөөд одоогоор 10 мянга гаруй ном, материал байдаг гэнэ.

Тус сургууль монгол номын сантай болсноор жилд нэг өдрийг монголын соёлын өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Энэ жил уг өдөрлөгөөр Баруун вашингтоны их сургуульд хөгжмийн багш, урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд морин хуурын лекц болоод ахисан түвшний сургалтад хамрагдлаа. Сургалтыг Хойд Америк дахь морин хуурын төвөөс зохион байгуулсан юм.

Морин хуурын сургалт нь гадаад оюутнуудад ихэд таалагдаж, улмаар 2026 оноос эхлэн МУИС-ийн зуны хөтөлбөрт хамрагдаж, монгол хэл, монголын өв соёл, морин хуураар хичээллэх боломжтой болжээ.

Дашрамд сонирхуулахад Хойд Америк дахь морин хуурын төв нь үндэсний өв соёл, тэр дундаа морин хуурыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Тус төвөөс 2026 оны тавдугаар сарын 06-08-ны хооронд Америк дахь морин хуурын наадмыг зохион байгуулж буй.

Цаашид АНУ-ын их, дээд сургуулиудад морин хуурын сургалтын хөтөлбөрийг оруулах, нэмэлтээр суралцах боломжийг нээхээр судалж, ажиллаж байгаа аж.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667488
0 эможи

keyboard_arrow_up