“Морин хуурын эгшиг буурлын хүндлэл“ ном нээлтээ хийлээ
Өнөөдөр зохиолч Д.Ганбатын "Морин хуурын эгшиг буурлын хүндлэл" намтар, баримтыг багтаасан номын нээлт боллоо.
"Хүмүүсийн итгэл үнэмшлийн эрх чөлөө ардчилалтай хамт хөгжлөө олсноор бид агуу түүхээ хэдэн мянганаар хэмжиж, түүнд нийцүүлэн өөрсдийгөө танин мэдэх гэж хичээсээр байна. Энэхүү үйл явцын нэгэн чухал алхам бол айл өрх бүр өөрийн овгийнхоо нэр, удам угсаагаа сэргээж, албан ёсоор бүртгүүлж түүгээрээ овоглодог болсон явдал. Бид ч гэсэн бусдын адил урьд өмнө нь ач холбогдол төдийлөн өгдөггүй байсан ургийн овгийн түүхээ хайн олж, хамаатан садны холбоо хэлхээсийн нарийн учрыг олсон. Энэхүү номонд дурьдагдах Монголын урлагийн түүхэнд өөрийн ул мөрөө тод үлдээсэн авьяас билэгт Г.Бирваа, Б.Цэдэн, Э.Эрээнхүү нарын үр сад хамаатан бид энэ алдар цуутай хүмүүсийнхээ дурсгал болон үлдээсэн бичвэрүүдийг эмхэтгэн ном болгон бүтээсэн юм. Энэ номонд нотууд их байгаа. "Морин хуурын эгшиг, буурлын хүндлэл ном"-ыг хүүхдүүд сурах зүйлээ сурч аваасай гэж бодож МУБИС, СУИС-иудад тараана." гэдгийг номын зохиолч Д.Ганбат нээлтийн үеэр онцоллоо.
Зураач, барималч С.Бадрал:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх морин хуурын зарлиг гаргасныг монголчууд бахархалтай сайхан хүлээж авч, олон ч арга хэмжээг улс орон даяар зохион байгуулсан. Монгол Улсын 330 гаруй сум нутгийн морин хуурчдын өв уламжлал дурсгалыг сурталчилж түгээн дэлгэрүүлж байх ёстой. Нутаг орондоо алдартай мартагдсан хуурын авьяастнууд их байна. Баянхонгор аймгийн Баянговь сумын алдарт хуурч Б.Цэдэн хуурчийн үр хүүхдүүдэд хадгалагдаж байгаа дурсгалуудыг эмхэтгэн гаргаж, морин хуурын эмхэтгэлийг анх гаргаж байсан. Японд Юнескод Морин хуур Монголынх гэж алдаршуулахад гавьяа байгуулсан элчин сайд н.Хүрэлбаатар, морин хуур болон хуучир хөгжмийн нэрт зүтгэлтэн Э.Эрээнхүү гэх тэргүүтэй хүмүүсийн дурсгалын хүндэтгэе хамаатан садан болсон хүмүүс нэгдээд “Морин хуурын эгшиг буурлын хүндлэл” номыг эмхэтгэн гаргаж байна.
Энэ ном МУ-ын Ерөнхийлөгчийн саналаар “Морин хуурын товчоо” номын өмнө урьтал болгон гаргаж байгаагаараа судалгааны талаасаа үнэ цэнтэй юм. Нэрт хуурч Б.Цэдэнгийн гар бичмэл нотууд болон түүний хүүгийн морин хуурд зориулж зохиол бичиж байсан их нооргуудыг дэлгэн тавьж байгаа. Энэхүү номыг ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиуд, судалгааны ажил хийдэг, мөн морин хуураа дээдэлдэг бүх хүмүүст зориулагдсан.









