T-ARA хамтлагийн тоглолтын VIP тасалбарыг ТҮК-ийн ажилчид, Онцгой байдлын алба хаагчид, сувилагч нарт бэлэглэнэ

2025 оны 8 сарын 22

Arslan.mn

Солонгосын алдарт охидын T-ARA хамтлагийн “T-ARA Reverse concert in Mongolia” тоглолт 9-р сарын 12-ний өдөр Төв цэнгэлдэх  хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.

Тэгвэл тоглолтыг зохион байгуулагч MON Entertainment-ийн зүгээс ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэдэг ТҮК-ийн ажилчид, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид,  Хилийн цэрэг, Цагдаагийн албан хаагчид, эрүүл мэндийн салбарын сувилагч нарын төлөөлөлд “T-ARA Reverse concert in Mongolia” тоглолтын VIP тасалбарыг  үнэ төлбөргүй бэлэглэхээр болсон байна.

T-ARA бол Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг бөгөөд 2009 онд дебютээ хийсэн. Тэд K-pop-ын хоёр дахь үеийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг бөгөөд фенүүддээ хайрлагдсан олон хит дуу, онцгой бүжгийн хөдөлгөөнөөрөө алдартай.

Хамтлагийн нэр нь титэм гэсэн утгатай бөгөөд тэдний зорилго нь K-pop ертөнцөд титэм шиг гялалзах, тэргүүлэх явдал байжээ.

T-ARA нь фенүүдтэйгээ ойр, халуун дулаан харилцаатай, фенүүдийн догдлолыг асааж, мартагдашгүй дурсамж үлдээдэг хамтлаг хэвээр байна. Тэдний тайзны үзүүлбэр, хит дууны амьд аялгуу нь өнөөдрийг хүртэл олон хүний зүрхэнд хоногшсоор байгаа билээ.

Тасалбарын үнэ:

  • Энгийн тасалбар – 150,000₮
  • 3 Найзын тасалбар – 380,000₮ / 08/28-ыг дуустал/
  • Fanzone тасалбар – 260,000₮
  • VIP тасалбар – 800,000₮

Тасалбар худалдан  авах линкүүд:

https://shoppy.mn/products/t-ara-250912

https://ticket.mn/event/2692

https://www.portal.mn/events/t-ara

https://omnipay.mn/ticket/T-ARA

https://www.eventx.mn/event/1775

Мөн CU болон GS25-ийн салбаруудаас худалдан авах боломжтой.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
664966
1 эможи

Sengee Ganbaatar
2025-08-23 11:21
Өгүүл гоё байнаа
Ганбаатар Сэнгээ
2025-08-23 11:19
Түк
keyboard_arrow_up