Шүтээн минь, “ICE TOP” чамтай ҮРГЭЛЖ ХАМТ

2025 оны 8 сарын 07

Arslan.mn

“ICE TOP” хамтлаг дахин давтагдашгүй шүтээндээ хамгийн том тайзыг засаж, ХИП ХОП ертөнцийн дахин давтагдашгүй хэмнэлийг мэдрүүлэхээр бэлтгэлээ базааж дуусчээ.

"Нью Йорк"-ийн домогт Onyx, Монголын Хип Хоп урлагийг үүсгэн байгуулагчдын нэг “IceTop” хамтлагийн нэгдэл энэ сарын 8-нд буюу маргааш дахин давтагдашгүй тоглолтоороо уулзахаар хэдийн бэлэн болжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тэдний тоглолт олон зүйлээр онцгойрч, үзэгч фэнүүдээ алмайруулах нь тодорхой болж.

Тухайлбал, цэнгэлдэх хүрээлэнд урьд хойчид үзэгдэж, харагдаагүй хамгийн том тайзыг босгож, давтагдашгүй өнгө, давхардашгүй хэмнэлийг мэдрүүлэх юм. Шүтээнүүдээ “ICE TOP”-оор амьсгалж нэгэн үдэш хаалгыг тань тогшиж, гал халуун дурсамжаар чинь танийг сэргээх гэж байна.

27 жилийн турш үргэлж хамтдаа тэсрэлт хийсэн том тоглолтууд хийж, монголын урлагт өндөр босго тогтоодог “ICE TOP”, Нью Йоркийн домогт “Onyx” тайзнаа гарахад бэлэн, харин та бэлэн үү.

Шүтээн минь, “ICE TOP” чамтай ҮРГЭЛЖ ХАМТ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664745
0 эможи

keyboard_arrow_up