“Шүтээн минь” тоглолтоор хамгийн том тайзыг засаж, хип хопын хэмнэлийг мэдрүүлнэ

2025 оны 8 сарын 05

Arslan.mn

Нью Йоркын домогт Onyx, Монголын Хип Хоп урлагийг үүсгэн байгуулагчдын нэг IceTop хамтлагийн нэгдэл ирэх Баасан гарагт давтагдашгүй нэгэн тоглолтоороо уулзах гэж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тэдний” тоглолт олон олон зүйлээр онцгойрч, үзэгч фэнүүдээ алмайруулах нь тодорхой болжээ.

Тодруулж хэлбэл төв цэнгэлдэх хүрээлэнд урьд өмнө нь үзэгдэж, харагдаагүй хамгийн том тайзыг засаж, ICE TOP-оор амьсгалж, амьдардаг сонсогчидтойгоо нэгэн үдшийг гал халуун дурсамжтайгаар өнгөрүүлэх гэнэ.

ICE TOP-оос бид хэмнэл, хөгжим, хүч, хөөрлийг мэдэрдэг. Харин тэд энэ удаа үүнээс ч илүүг үзүүлэхээр тоглолтын бэлтгэлээ базааж байна. Үргэлж тэсрэлт хийсэн том тоглолтууд хийж, монголын урлагт өндөр босго тогтоодог ICE TOP, Нью Йоркын домогт Onyx-ийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байна.

“Шүтээн минь” үргэлж хамтдаа..

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664709
0 эможи

keyboard_arrow_up