МУАЖ А.Долгорыг Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнана

2025 оны 7 сарын 04

Arslan.mn

МУАЖ А.Долгор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдахаар болжээ. 1973 оноос Төв аймгийн Соёлын ордонд жүжигчин, дуучнаар ажиллаж эхэлснээс хойш өдгөө 70 нас хүртлээ уран бүтээлээ туурвисаар буй түүнд ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнахаар болсон аж.

Тэрбээр1984-2012 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байсан бөгөөд СУИС-ийн дуулах ур зүйн тэнхимийн багшаар ажиллаж байсан юм. Тэрбээр Итали, ОХУ, Солонгос, Япон, Чех зэрэг улсуудад айлчлан тоглож, дэлхийн шилдэг театруудын тайзнаа дуулж, олон улсын үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан чадварлаг, авьяаслаг уран бүтээлч юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
664424
1 эможи

Зочин
2025-07-05 21:59
энэ урлагийнхан нүүр амаа татуулчаал тэгээл гавьяа шагнал нэр хүнд гээл одоо хуучин хэдэн дуулдаг дуугаа л дуулдаг ш дэ
Зочин
2025-07-05 11:15
Яасан гэж . . .
Долгор
2025-07-05 11:00
Тэгэж шагнаад яах гэж байгаа юм бол?
Зочин
2025-07-05 10:36
Дуурийн дуучин Загдсүрэн гуайн дараа орохоор сайхан дуулдаг танд баяр хүргэж байна. Дараа нь Хөвсгөлийн дуучин Ө.Уянга цээлхэн хоолойтой сайхан дуулдаг бүсгүй байна. Цээлхэн хоолойтой Уянгыг тэтгэвэрт гаргасанд маш их харамсдаг юм. Гадаадын дуурийн дуучид нас ахисан ч дуулаад байдаг. А.Долгор гуай, Ө.Уянга нарыг тэтгэвэрт гарахад нь эмзэглэж байсан, одоо яагаад дуулж болдоггүй юм бол гэж маш их харамсдаг юм. Та 2 минь дуулж л байгаарай даа. Давтагдашгүй хоолойтой хүмүүс та нар бөгөөд дуулахад нь маш их баярладаг ба тэтгэврийн бид сонсох тусам тайвширч дандаа дурлуулахыг хүсдэг юм.
Зочин Зочин
2025-07-05 02:26
Ардын жүжигчинээрээ байж болдоггүй юмуу.энэ урлагийнхны баатар цол бүүр утгаа алдлаа шүү
keyboard_arrow_up