GANGBAY: “КАСЕТА“ тоглолтод оролцох бүх ARTIST зарлагдлаа

2025 оны 5 сарын 15

Arslan.mn

"Gangbay" хамтлаг бие даасан КАСЕТА тоглолтоо энэ сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байгаа билээ. 

Хамтлагийн гишүүд тун удахгүй болох гэж буй тоглолтынхоо сюрпризийг задалжээ. “ZHUREK” дуугаараа Youtube платформ дээр давхардсан тоогоор 300 гаруй сая хандалт аваад байгаа Казакстан улсын артист Adam болон Буриадын дуучин Saryuna, Dze, Өвөр Монголын уран бүтээлчид болон Sumenhuar, Axeman нар хүрэлцэн ирж өөрсдийн хит уран бүтээлүүдээсээ толилуулах гэнэ. 

Үүгээр ч тогтохгүй олон гайхалтай зочид “КАСЕТА” дээр цуглах болно. Ойрын хэдэн жилдээ тохиогоогүй, тохиохгүй тийм нэгэн үдшийн төлөө тэд нойр хоол сэтгэл зүрхээ үл хайхран ажиллаж байгаадаа таатай байгаа. Сюрприз-үүдийг маань цаг алдалгүй мэдэхийг хүсвэл тэдэнтэй хамт байгаарай.

Дотоодын зочин артистуудын хувьд: 

  • FLA
  • Ginjin
  • MRS M
  • VANDEBO
  • BUNDIIN TAMGA
  • GALA
     
  • BABYNNA
  • MVCHI
  • ROOCKIE
  • DAVAIDASHA
  • 290
  • YOUNGSUB
  • FRUITYBAACHKA
  • BEKTOR PETROVIC
  • MAARAA
  • MONDA
  • KEY K
  • UGE
  • SAI
  • MINAYU
  • (GILBEE)

DJs:

  • DJ GEZEG
  • DJ BAYRAA
  • DJ MOOSE

Dancers:

  • SUN DANCE
  • AIM4R PRODUCTION
  • TWERK MONGOLIA

Gangbay хамтлагийнхан тайз, дэлгэц, хөгжим гурвын төгс хослолыг харуулахыг зорьж байгаа бөгөөд тоглолтын үеэр олон сонирхолтой сюрпризүүд задлахаа амлажээ. 

Arslan.mn

СУИС-ийг 2020 онд Хөгжимт театрын жүжигчний ангид жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн нэг ангийн найзууд болох Д.Ганбат, С.Баянмөнх нар тус хамтлагийг 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд байгуулсан юм. Нэрнийхээ эхний үеүдийг нийлүүлээд “Gangbay” гэж нэрлэсэн гэдэг.

“Ганган цагаан”. Энэ дууг мэдэхгүй хүн тун ховор. Ялангуяа 2019 оны зун Монгол даяараа “Ганган цагаан”-аар амьсгалсан билээ. Үүний сацуу “Мamacita”, “Далдад”, “Seen”, “Могжоохон хүү” зэрэг олон дуугаар нь “Gangbay” хамтлагийг монгол түмэн тэр тусмаа залуучууд илүү сайн мэднэ. 

Тоглолтын тасалбарыг авax: https://www.eventx.mn/event/1674

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7272-6262

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663444
1 эможи

keyboard_arrow_up