Хүүхдүүдэд зориулсан CINEMATO поп оркестрын тоглолтын тасалбар худалдаанд гарлаа
Анир поп оркестраас төсөөлөл, хөгжим, танин мэдэхүйг хослуулсан Монголын анхны хүүхдийн поп оркестрын тоглолтын тавдугаар сард зохион байгуулахаар болжээ.
Тоглолтод Disney, Studio Ghibli, DreamWorks-ийн сэтгэл хөдөлгөм аялгууг поп оркестрын хөгжим, нүд баясгаж, дурсамжаар аялуулах алдарт бүтээлүүдийн дүрсүүдтэй хослуулан, хүүхдийн төсөөлөл, мэдрэхүйг хөглөж, эцэг эх, хүүхдийн хамтын нэгэн сайхан дурсамжит өдрийг хамтдаа бүтээлцэхэд зориулсан аж.
Хүүхдэд амьд хөгжмөөр дамжуулан төсөөллийг бий болгох уг тоглолт суудлын тоо хязгаартай байгааг зохион байгуулагчид хэлж байв.
Тоглолт : Тусгаар тогтнолын ордны концертын танхимд
Хэзээ : 2025.05.03-ны өдөр
Тасалбар авах холбоос: https://ticket.mn/event/2585/









