Үндэсний хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн “Хуурын модернизм” морин хуурч хүүхдүүдийн тоглолт боллоо

2025 оны 4 сарын 21

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд морин хуур хөгжмөөр суралцах хүүхэд, залуусын тоо нэмэгдэх болжээ. Эцэг, эхчүүдийн хувьд ч үндэсний дархлаа, ондоошлыг үр хүүхдэдээ өвлүүлэх эрмэлзэл өндөр болсон талаар мэргэжлийн багш нар хэлж байна.

Хүүхэд, залууст морин хуур хөгжмийг сургах, түгээн дэлгэрүүлэх зорилготой "Миний бэлэг" сургалтын төв 4 жилийн ойгоо угтан "Хуурын модернизм" нэгдсэн тайлан тоглолтоо Монголын хүүхдийн ордонд толилууллаа. 

СТА, морин хуурч Б.Номуундэлгэр багштай "Миний бэлэг" морин хуур сургалтын төвд Ерөнхий боловсролын сургуулийн 50 орчим хүүхэд залуусаас гадна Монголд сурч амьдарч буй гадаад хүмүүс морин хуур хөгжмийг суралцаж буй. Суралцагч хүүхдүүдийн хувьд хамгийн багадаа 3 сар суралцсан шинэ сурагчид байсан бол дунджаар 4-6 жил тасралтгүй сонирхлоороо тоглож байгаа аж.

Морин хуур суралцагч хүүхдүүд морин хуур суралцсаны ачаар олон тэмцээн, наадам, арга хэмжээнд оролцож үзсэн нь мартагдахгүй дурсамж болдог хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ гадаадад сургахад морин хуур тоглодог байх нь давуу тал гэдгийг мэдэрсэн, монгол хүн гэдэг ондоошлыг илүү гаргаж, илэрхийлж өгдөг нь мэдрэгдсэн хэмээн тоглолтын үеэр хэлж байв.

Морин хуур суралцагч хүүхдүүд найз нөхөд, үе тэнгийн сурагчдыг чөлөөт цагаараа морин хуур тоглож сураад ганц ч болов ая тоглодог болоосой хэмээн сургуулийнхаа хамт олонд уриалдаг хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662908
1 эможи

keyboard_arrow_up