О.Гэрэлсүх: Өглөө аавынхаа зурганд мөргөөд гарсан. Аавдаа их талархаж байна

2025 оны 2 сарын 27

Arslan.mn

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин О.Гэрэлсүх өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.

Тэрбээр энэ үеэр “Туурга тусгаар Монгол Улсынхаа төр засаг, түмэн олонд үнэлэгдэж, гавьяат жүжигчин цол авсандаа туйлын их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, миний ард үргэлж өмөг түшиг болж байдаг хань ижил,  ахан дүүс, аав, ээжийн маань төрсөн нутаг Баян-Өлгий, Булган аймгийн нутгийн зон олон, үзэгчиддээ хязгааргүй их баярлаж байна.

Бүх цаг үед хамтран ажиллаж байсан уран бүтээлчид болон Улсын драмын эрдмийн театрын хамт олондоо талархаж байна.

Би 1987 онд 14 настай байхдаа “Монгол кино” үйлдвэрийн бүтээл, Дамдин найруулагчийн “Амьдралын нахиа” кинонд тоглож уран бүтэлийн гараагаа эхэлсэн, 40 шахам жил болж байна.

Ийм том цол хүртэнэ гэж бодож байсангүй, хүнд хэрэгтэй дүрийг бүтээж, ухаарлыг ариуслыг хүргэх юмсан л гэж хичээж явдаг.

Хамгийн их бодсон зүйл бол өглөө аавынхаа зурганд мөргөсөн. Аавдаа их талархаж байна. Манай аав Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтай Таванбогдын тува урианхай хүн байдаг.” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661992
1 эможи

Зочин
2025-03-16 08:04
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
keyboard_arrow_up