Арвайхээр хотноо “МОНГОЛ АЯЛГУУ“ бүтээлийг хамтран тоглоно
Өндөр Гэгээний өв соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, МУ-ын Ерөнхийлөгчийн "Морин хуураа дээдлэн түгээн дэлгэрүүлэх" 2024 оны 9 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорлигоор зохион байгуулагдаж буй "Өндөр Гэгээнийхээ өвийг дээдлэн, Өнөд эгшиглэх хуураа хөглөе" аян, арга хэмжээ зохион байгуулагдаж буй.
Тэгвэл 2025 оны 02 дугаар сарын 13-нд Арвайхээр хотноо "Болор цом 31" яруу найргийн наадмын Тусгай байрын шагналт, яруу найрагч Д.Өсөх- Эрдэнийн санаачилгаар "ЭХ ОРОН ЭНДЭЭС ЭХЭЛНЭ" Төвийн мэргэжлийн урлагийн байгууллага, Яруу найрагчид, өгүүлэхийн урлагийн мастерууд, Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын театрын уран бүтээлчдийн хамтарсан томоохон тоглолт зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү тоглолтод оролцох Чингис хаан Тэргүүн зэргийн одонт Монгол Улсын Морин хуурын Үндэсний Их найралтай, Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын дэргэдэх Өсвөрийн Морин хуур чуулга Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын "МОНГОЛ АЯЛГУУ" бүтээлийг хамтран тоглохоор болжээ.
Энэхүү боломж нь Өсвөрийн морин хуурч хүүхдүүдийн хувьд нэр төрийн хэрэг билээ.









