Казах түмний “Бүргэдийн баяр”-ыг Богд хан ууланд тэмдэглэв

2014 оны 3 сарын 06

Казах түмний “Бүргэдийн баяр”-ыг Улаанбаатар хотноо долоо дахь жилдээ , Богд хан уулын Жаргалантын аман дахь
“Чингисийн хүрээ” жуулчны баазад амжилттай зохион байгууллаа.

 

Эмээлийн бүүрэгтээ гоёмсог эрдэнийн чулуу, мөнгөн хөөмөл эдлэл шигтгэн, үнэг, мануулын шинэхэн арьс ганзагалж, чонын арьсан дээл, малгайгаар гоёсон бүргэдчид залуу бүргэдээ гартаа өргөсөөр мориныхоо жолоог татан ёслолын талбайд гарч ирлээ. Энэ жилийн баярт Баян-Өлгий аймгаас нийт 18 бүргэдчин 2000 км зам туулан нийслэл хотдоо хүрэлцэн ирж ур чадвараа сорин оролцлоо. “Бүргэдийн баяр”-т оролцогсдын ахмад нь 61 настай бол хамгийн залуу нь 21 настай байв.
Уралдаанд оролцогчдыг үндэсний хувцаслалт, ангийн эдлэл хэрэглэл зэргээс эхлээд ан хийх ур чадварыг нь зургаан шалгуураар дүгнэж шилдгүүдийг тодрууллаа. Энэхүү уралдаанд оролцсон Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул 50 настай Асхабалын Чаймурат 20 жил бүргэдийг гаршуулан сургаж ан хийж байгаа туршлагатай анчин юм. Тэрбээр өнгөрсөн жилийн Улаанбаатарын наадамд түрүүлсэн төдийгүй Казахстанд болсон Бүргэдчдийн наадмын дэд байрыг эзэлж Төрийн далбаагаа мандуулж байв. Өнгөрсөн жил А.Чаймуратын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол Улсын Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цолоор шагнажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661
0 эможи
keyboard_arrow_up