Дижитал ЭРКА: Дээр дооргүй хуйвалдааны бүлэг үүсгэдэг, бүлэгт орж ул долоогч болж байж амьдралаа залгуулдаг ялзарсан заваан байдлаа зогсооё!

2024 оны 12 сарын 17

Arslan.mn

"Дижитал" хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эрка өөрийн цахим хуудаснаа " Вьетнамын Фукуок арлаас хөөрөөд Вьетнам, Камбож, Хятадын өмнөд нутаг дээгүүр нисч явсаар Солонгосын хойгийг нилд нь бүрхэж тасралтгүй үргэлжлэх гэрэл цацруулсан бүтээн байгуулалт зам талбай хэдэн арван километр үргэлжлэх гүүр зэргийг харсаар Инчоны асар том онгоцны буудалд газардахдаа Солонгос бол үнэхээр чадалтай том улс юм байна гэдгийг мэдэрч сүрдмээр бахархмаар сэтгэгдэл төрж байв.

Үүнтэй зэрэгцээд өнөө цагт бид үр хүүхдүүддээ үлгэрлэх бахархан дуурайх юу хийж бүтээж байгаа билээ гэж бодлоо.

Үргэлж өвөр хоорондоо идсэн уусан хулгайлсан, луйвардсан хэрүүл тэмцэл хийж хэдэн арван километр үргэлжлэх гүүр байтугай хэдэн метр замаа ч зөв сайхан тавьчихаж чадахгүй алалцсаар алиа алдаж, амьдралд итгэх итгэлээ ч гээж байх шиг.

Итгэл гэж? Итгэл бол ирээдүйд сайн сайхан болно гэсэн сэтгэл. Бид одоо яг юунд итгэж ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх вэ?

Уралдаж хулгайлдаг хулгайлахын тулд дээр дооргүй хуйвалдааны бүлэг үүсгэдэг бүлэгт орж ул долоогч болж байж амьдралаа залгуулдаг бүлэгт хамааралгүй нэгэн амьдрах аргагүй болтлоо ялзарсан заваан байдлаа зогсооё.

Үр хүүхдүүдээ гадны соёлд автлаа гэж санаа алдах мөөртлөө өөрсдөө бахархан дуурайх юу ч үгүй бахархал ярихаар өнгөрсөн цаг дээр л цээжээ дэлддэг Монгол байхаа больё. Энэ цагийг бид л дээш нь эсвэл доош нь чирнэ. Магадгүй бид өөрсдөө сайхан цагийн өнгийг харж амжихгүй байсан ч ирээдүйд үр хүүхдүүдээ сайхан Монголд амьдарч аав ээж өвөө эмээгээрээ бахархах цагийн эхлэлийг тавья." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660702
1 эможи

keyboard_arrow_up