Монгол эмэгтэй Дэлхийн Гиннeс амжилтыг тогтоожээ
2024 оны 10 сарын 21
Монгол улсын иргэн Г.Оюунгэрэл өнөөдөр /2024.10.21/ Канад улсын Торонто хотын “TCS Toronto Waterfront”-д болсон марафонд монголын үндэсний өв соёлыг сурталчлан таниулах зорилгоор түүх ёс заншлаа дээдлэн бахархуулах зорилгоор монгол үндэсний өв соёлыг харуулахаар XXIII зууны монгол хатны Богтаг малгайг монгол дээл, уужны хамт өмсөж, бүтэн марафон гүйжээ.
Улмаар 42 мянга 195 км зайд амжилттай гүйж, энэ хувцасны ангилалд дэлхийн Гиннесийн амжилтыг 3:40:28 секундээр тогтоолоо.
Гүйлтийн туршид хөгжөөн дэмжигчид, болон гүйгчид Монголиа гиннесийн рекорд аваарай, чаднаа гэж дуудаж байсан нь улам илүү хичээх оч болж байсан гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659672
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс