“Намрын Хит - 2024“ тоглолт энэ сарын 20-нд болно

2024 оны 10 сарын 12

Arslan.mn

Нэрийг нь сонсох төдийд л өөрийн эрхгүй танил дотно мэдрэмж төрүүлдэг зүйлс гэж бий.  "Намрын Хит", "Хаврын Хит" тоглолтууд яг л энэ тодорхойлтод яв цав нийцэх, үзэгч түмнээс өндөр үнэлгээ авч чадсан тоглолт хэдийнэ болжээ. Мөн найман жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж, зэрэглэл өндөр дуучдыг нэгэн дор цуглуулж чаддаг нь энэ тоглолтын чансааг илтгэнэ.

            Үзэгч та тоглолтынхоо тасалбарыг авчихаад, UB паласын концертын танхимд орж ирээд суучихсан байхад л болно, бусдыг тоглолтыг зохион байгуулж буй хамт олны гарт даатга.  Тэр үдэш та энэ цагийг эзэлсэн агуу гайхамшигтай дуучдаас авахуулаад шинэ цагийн залуу дуучид, хөгжимчид, бүжигчид, авьяаслаг хөтлөгчид, гэрэл техник гээд урлагаас авч болох бүхий л таашаалыг хүртэж болох аж. 

Намар өөрөө утга уянгыг илтгэдэг дуу хууртай улирал. Намар ажил хөдөлмөр жигдэрсэн, завгүй шижигнэсэн улирал. Энэ л шахуу өдрүүдийн ачааллыг түр мартаж, дуртай дуучнаа алга ташин дахиулж, дуртай дуугаа даган дуулах боломжийг "Намрын хит 2024" нийтийн дуучдын нэгдсэн тоглолт танд олгож байна.

"Намрын Хит - 2024" тоглолтод Төрийн соёрхолт Д.Сосорбарам, МУАЖ дуучин А.Долгор, МУАЖ дуучин С.Ганзориг, МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ дуучин Ж.Уранчимэг,   МУГЖ дуучин Б.Батболд, МУГЖ дуучин У.Далантай, , МУГЖ ДуучинС.Эрдэнэцэцэг, МУГЖ дуучин Ч.Амаржаргал, СТА дуучин Н.Мөнгөншагай, СТА дуучин Л.Нарантуяа,  хос дуучид А.Анхбаяр Б.Чанцалдулам, дуучин Д.Эрдэнэсувд, Бор Мэндээ, дуучин Б.Бат-Энэрэл,  нар оролцох юм.

"Намрын хит-2024" нийтийн дуучдын нэгдсэнтоглолт 2024 оны10 дугаар сарын 20-ны өдөр 19:00 цагаас UB паласын концертын их танхимд болно.

Тасалбарыг UB паласын билетийн кассаар худалдаалахаас гадна Ticket.mn, 94941909, 80591979 үнэгүй хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 9494-1909,80591979 дугаараас лавлах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
659446
1 эможи

677
2024-10-14 08:10
666
DR. ADITYA
2024-10-13 21:27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000

keyboard_arrow_up