Мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд Монголын дуучид тэргүүллээ
“Grand stage awards” мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдаан ОХУ-ын Москва хотод есдүгээр сарын 26-30-нд болж өндөрлөлөө.
Эл уралдааныг гурван үе шаттайгаар зохион байгуулсан аж. Эхний шалгаруулалтад Беларусь, Казахстан, Киргиз, Армени, Гүрж улсууд болон БНХАУ, Өмнөд Солонгос, ХБНГУ, Австри, Грек, АНУ, Израиль болон Словенийн дуурийн урлагийн чансаа өндөр 179 мэргэжлийн дуучид өрсөлджээ. Тэдгээрээс шүүгчдийн бүрэлдэхүүн 50 оролцогчийг хоёрдугаар шатанд шалгаруулж, есдүгээр сарын 30-нд ОХУ, Монгол Улс, Армени, Германы шилдэг 20 дуучин төгсгөлийн шатанд тунасан байна.
Энэхүү олон улсын нэр хүндтэй уралдаанд М.Гнесинийн нэрэмжит ОХУ-ын хөгжмийн академийн магистрантур Б.Доржнамжин гранпри, ДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа тэргүүн байр, мөн Ж.Россинийн нэрэмжит тусгай шагналын эзэн болжээ.