Жүжигчин Мэгги Смит 89 насандаа таалал төгслөө

2024 оны 9 сарын 28

Arslan.mn 

Алдарт жүжигчин Мэгги Смит өчигдөр буюу 2024 оны есдүгээр сарын 27-нд 89 насандаа таалал төгссөн талаар  СNN  мэдээллээ.

Харри Поттерын цуврал кинонуудад тэрээр Хогвартсын залуу шидтэнгүүдийн профессор Минерва МакГонагаллын дүрд тоглосноороо илүүтэй алдаршсан билээ.

Харри Поттерийн дүрд тоглосон жүжигчин Даниел Рэдклифф талийгаачид хүндэтгэл үзүүлэн түүний талаар дурсахдаа "Тэр цэцэн ухаантай, гайхалтай тод хурц үг хэллэгтэй, сэтгэл татмаас гадна үнэхээр хөгжилтэй хүн байсан. Түүнтэй хамтран ажиллаж, зураг авалтын талбай дээр хамтдаа цагийг өнгөрөөж чадсандаа би өөрийгөө азтай гэж боддог. Домог гэдэг үгийг хэрэглэвэл хэтийдсэн зүйл болохгүй байх, манай салбарт тэр бол домог нь байлаа. Баярлалаа Мэгги" гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659164
1 эможи

keyboard_arrow_up